"Хөүм Моргэйж Корпорэйшн" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар хатагтай "Монголын Ипотекийн Корпораци" ХХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр томилогдлоо.

Монгол Улсад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас, орон сууцны санхүүжилтийн тогтолцооны суурийг тавьж, амжилттай хэрэгжүүлсэн, "Монголын Ипотекийн Корпораци" ХХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Ц.Энхбаяр "Хөүм Моргэйж Корпорэйшн" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд хараат бус гишүүнээр ажиллахаар боллоо.

Ц.Энхбаяр болоод гардан оролцсон олон хүмүүсийн ач буянаар Монгол улсад анх орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр /анх 8%-ийн, одоо 6%-ийн/ хэрэгжиж эхэлсэн бөгөөд олон мянган айл өрх орон сууцтай болгох боломжийг бүрдүүлсэн. Уг хөтөлбөр нь  Монгол Улсад ипотекийн зах зээлийн багтаамжийг тэлэх, ипотекийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэхэд чухал алхам, дэмжлэг болсон ба нөгөө талаар барилгын салбар, улмаар нийт эдийн засгийн өсөлт, хөгжилд томоохон хувь нэмэр оруулсаар байна.

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер