1HOME ТӨСӨЛ МОНГОЛЫН АНХНЫ GOOGLE-ИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ФОТО СТУДИТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд зориулсан орон сууцны 1HOME төслийн хүрээнд Монголын анхны Google-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Тус гэрээ байгуулагдсанаар 1Home төслийн хүрээнд хамтран ажиллаж байгаа болон цаашид хамтран ажиллах барилыг компаниудын барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилга, хотхоны виртуал зургийг албан ёсны эрхтэйгээр Google Street view-д байршуулах боломжтой болох юм.

Google Street view-д албан ёсны эрхтэйгээр барилгын ойр орчмын виртуал зургийг оруулснаар барилгын компаниудын маркетингийн зардлыг хэмнэх, барилгын ойр орчим, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, зогсоол зэрэг холбогдох бусад мэдээллийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахим орчинд харах боломж бүрдэх юм. 1Home төсөл нь Гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчуудад зориулсан орон сууцны төсөл тул тухайн иргэд амьдарч буй газраасаа орон сууцны бодит мэт мэдрэмжийг авахад тус болох чухал ач холбогдолтой болно.

Тус итгэмжлэгдсэн фото студи нь Google Map-д нийслэл болон томоохон суурьшлын бүс нутгуудын гудамж, зам болон байгаль орчноо Google Street View-д 2014-2016 оны хооронд 360 градусын виртуаль зургийг оруулсан туршлагатай бөгөөд одоог хүртэл хамгийн идэвхитэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна.

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер