1HOME ТӨСӨЛ “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК -ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

   “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийг орон сууцжуулах 1HOME төсөл”-ийн хүрээнд орон сууцны зээлээр худалдан авсан орон сууцыг ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалж даатгалд хамруулах, даатгал болон даатгалын нөхөн төлбөрийн талаарх зөвлөгөө мэдээлэл өгөх, Sendly аппликейшнаар дамжуулан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал болон орон сууцны зээлийн барьцаа хөрөнгийн  даатгалыг хийхээр хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.

Тэнгэр даатгал компани нь Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн хөрөнгө оруулалтаар 2001 онд байгуулагдсан. Монголын даатгалын зах зээлд арав гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, харилцагчийн эрсдэлийн удирдлагын цогц шийдлийг санал болгон ажилладаг харилцагчдын итгэл найдварыг бүрэн хүлээсэн даатгалын салбар дах тэргүүлэгч компани юм.

 

Хамтын ажиллагааны хүрээнд орон сууцны зээлийн бүтээгдэхүүн болон орон сууц худалдан авахтай холбоотой өмчлөлийн даатгал, түрээсийн даатгал зэрэг даатгалын шинэ бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхээр зорьж байна. 

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер