“Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдэд зориулсан орон сууцны 1Home” төсөлд “Хурд групп” ХХК, “Шинэ Яармаг цогцолбор хороолол “National park town” болон “Seoul garden цогцолбор” орон сууцны төслүүд тус тус хамтран ажиллахаар нэгдлээ.

“Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдэд зориулсан орон сууцны 1Home” төсөлд “Хурд групп” ХХК, “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Шинэ Яармаг цогцолбор хороолол”,“И СИ СИ” ХХК-ийн хэрэгжүүлж буй “National park town” болон “UB Group” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Seoul garden цогцолбор” орон сууцны төслүүд тус тус хамтран ажиллахаар нэгдлээ.

“Хурд групп” ХХК нь 2001 оноос барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж орон сууцны цогцолбор хороолол болон оффисын барилга, үйлчилгээний төв, сургууль цэцэрлэгийн барилга болон зочид буудал төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

 “Шинэ Яармаг” цогцолбор хороолол нь Улаанбаатар хотын суурьшлын шинэ бүс Яармагт 21.6 га газарт нийт 368 мянган м.кв барилгажих талбай бүхий 2’910 айлын орон сууц, 1’100 автомашины дулаан зогсоол, зөвхөн оршин суугчдын хэрэгцээний спортын талбай, амралтын бүс, нас насны ангилалтай хүүхдийн тоглоомын талбай, зүлэг болон модлог бутлаг ургамал бүхий ногоон байгууламжууд бүхий иж бүрэн орон сууцны хороолол юм.

“National park town” хотхон нь гэр бүлийн амар тайван, аюулгүй байдлыг хангасан, өсөн нэмэгдэх ирээдүйн үнэ цэнэ бүхий байршилд архитекторын уран мэдрэмж, уужим саруул орон зайн шийдлийг хослуулан орших эрүүл амьдралын хэв маягийг тань 100% дэмжигч, нийт 240 айлын орон сууцны хотхон.

Нисэхийн шинэ суурьшлын бүсэд Солонгос стандартын зураг төслийн дагуу баригдаж буй 3 одтой бизнес зэрэглэлийн “Сөүл гарден” төсөл нь оршин суугчдын хэрэгцээг цогцоор нь хангасан 2910 кв.м худалдаа үйлчилгээний талбай, 500 автомашины дулаан болон ил зогсоол, 390 хүүхдийн бага сургууль, 250 хүүхдийн цэцэрлэгийн төлөвлөлт бүхий 840 айлын орон сууцны цогцолбор хотхон юм. Нийт төсөл хэрэгжих талбайн 80 хувьд нь ногоон байгууламж, чөлөөт цаг өнгөрүүлэх спорт, тоглоомын талбай, нийтийн зогсоол, явган хүний зам төлөвлөж өгснөөрөө онцлог юм.

Төсөлд нэгдсэн барилгын компаниудын хэрэгжүүлж буй орон сууцны дэлгэрэнгүй мэдээллийг www.1home.mn-с авах боломжтой.

БИД ХАМТРАН АЖИЛЛАХ БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ УРЬЖ БАЙНА.

 

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер