“Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэдэд зориулсан 1Home орон сууцны төсөл”-ийг хэрэгжүүлэгч Home Mortgage Corporation “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Sendly үйлчилгээ нь Гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчууддаа эх орондоо орон сууц худалдаж авах боломж олгох 1Home төслийг Home Mortgage Corporation-тай хамтран хэрэгжүүлж эхлээд байна. Бид санхүүгийн үйлчилгээг дэлхий дахинаа тархан суугаа Монголчуудад өргөн хүрээтэй хүргэх зорилгоор “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-тай Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ нь 2014 онд үүсгэн байгуулагдсан. Тус байгууллага нь хилийн чанад дахь Монгол иргэд, холбоод, байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг түгээн сурталчлах, гишүүн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэдгээрийг чадваржуулах, төсөл хөтөлбөрөөр дамжуулан дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлийг баримтлан ажилладаг байгууллага юм.


Улаанбаатар хот, 2021.03.18

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер