Гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн тоо

Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан бус мэдээллээр 2019 оны жилийн эцсийн байдлаар  нийт 197.0 мянган иргэн гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байна.

Үүнээс, АНУ-д 40.1 мянган иргэн, Европын холбооны улсуудад 43.7 мянган иргэн, БНСУ-д 50.8 мянган иргэн, Япон улсад 16.3 мянган иргэн, Австрали улсад 7.0 мянган иргэн тус тус ногдож байна.

Дээрх 5 улс, бүс нутгуудад нийт 158.0 мянган иргэд ажиллаж амьдарч байгаа нь нийт иргэдийн 80.1 хувийг эзэлж байна.

Эдгээр иргэдийн ойролцоогоор 80.0 орчим хувь нь хууль ёсоор ажиллаж, сурч, хөдөлмөрлөж байна.

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер