“Хөүм Моргейж Корпорейшн” ХХК нь Монголын Барилгын Үндэсний Ассоциаци-д албан ёсны үндсэн гишүүнээр элсэж, гэрчилгээгээ гардаж авлаа.

“Хөүм Моргейж Корпорейшн” ХХК  нь Монголын Барилгын Үндэсний Ассоциаци-д  албан ёсны үндсэн гишүүнээр элсэж, гэрчилгээгээ гардаж авлаа.

Монголын Барилгын Үндэсний Ассоциаци нь эгнээндээ 200 гаруй барилга, бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагыг нэгтгэсэн барилга, хот байгуулалтын салбарын хамгийн том төрийн бус байгууллага юм.


Бид, Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдэд зориулсан орон сууцны “1Home” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд төслийн талаар товч танилцуулгыг ассоциацийн удирдах зөвлөлийн хурлын гишүүдэд танилцууллаа.

Тус ассоциацид гишүүн байгууллагаар элсэн орсоноор барилгын салбарт орон сууцны төсөл хэрэгжүүлж буй үндэсний шилдэг бүтээн байгуулагч, гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн хэрэгжүүлж буй орон сууцыг Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдэд худалдан борлуулах албан ёсны шинэ сувгийг нээж байна.

Төсөлтэй холбоотой мэдээллийг www.1home.mn www.hmc.mn цахим хуудсуудаас авах боломжтой.

 

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер