Барилгын салбарт 2021 оны 1-р сарын байдлаар нийт 66,333 айлын 500 төсөл хэрэгжиж байна.
Барилгын салбарт 2021 оны 1-р сарын байдлаар нийт 66,333 айлын 500 төсөл хэрэгжиж байна.
Улаанбаатар хотод захиалга авч буй орон сууцны 49.55 хувь нь Хан-Уул дүүрэгт байршиж байгаа бөгөөд дундаж үнэ байршлаас хамааран 1.5- 4.8 сая төгрөгийн хооронд байна.
Улаанбаатар хотод захиалга авч буй Шинэ орон сууцны төслийн дундаж үнэ 2.49 сая төгргөт хүрч, өмнөх сараас 1.96 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.66 хувиар тус тус өссөн байна. Чингэлтэй дүүрэгт дундаж үнэ 3.36 сая төгрөгт хүрч, өмнөх сараас 4.4 хувиар өссөн байна.
Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслийн бүсчлэлээрх үнийн мэдээлэл
Улаанбаатар хотын орон сууцны сар бүрийн үнийн индекс
Улаанбаатар хотод хэрэгжиж буй өндөр зэрэглэлийн орон сууцны төслийн хувьд 58.6 хувь нь Хан-Уул дүүрэгт, 26.4 хувь нь Сүхбаатар дүүрэгт, үлдсэн 15.0 хувь нь Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байна.
Улаанбаатар хотод түрээсийн үнэ өрөөний тооноос хамааран харилцан адилгүй байгаа бөгөөд 2021 оны 1-р сарын байдлаар 1өрөө 620.2 мянга, 2 өрөө 958.4 мянга, 3 өрөө 1.5 сая төгрөг, 4 өрөө орон сууцны үнэ 2.7 сая төгрөг, дундажаар 1.44 сая төгрөг байна.