"Орон сууцны зах зээлийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал" цахим хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа.

Хөүм моргейж корпорэйшн ХХК Монгол Улсын Барилга, Хот Байгуулалтын яам, Монголын Барилгын Үндэсний Ассосиацитай хамтран “Орон сууцны зах зээлийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд цахим хэлэлцүүлгийг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэг хоёр хэсгээс бүрдсэн ба хэлэлцүүлгийн 1-р хэсэг "Орон сууцны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал" сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд Монгол Улсын Эдийн засгийн нөхцөл байдал, орон сууцны санхүүжилт, зах зээлийн төлөв байдлын талаар Монголбанкны Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл, Засгийн газраас барилга, орон сууцны талаар явуулж буй бодлого, түүний хэрэгжилтийн талаар Барилга, хот байгуулалтын яамны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, Орон сууцны нэгдсэн мэдээллийн сангийн талаар Барилгын Хөгжлийн Төвийн Дэд захирал М.Ибрай, Монгол Улсын хэмжээнд хэрэгжиж буй Орон сууцны барилгын төсөл, үнэ ханш, статситик, чиг хандлагын талаар "Тэнхлэг зууч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн, хэлэлцүүлгийн 2-р хэсэг "Орон сууцны санхүүжилт ба боломж" сэдвийн хүрээнд явагдсан бөгөд Монгол Улсын Орон сууцны санхүүжилтийн хөгжил, цаашдын чиг хандлага сэдвийн хүрээнд АХБ-ны Төслийн зөвлөх Ц.Энхбаяр, Орон сууцны санхүүжилтийн эрх зүйн орчин сэдвийн хүрээнд MDSKhanLex ХХН-ийн партнер Д.Дүгэржав, Барилгын салбарын ногоон санхүүжилт сэдвийн хүрээнд ТоС холбооны төсөл хамтын ажиллагааны менежер М.Оюунгэрэл, "Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд зориулсан "1Home" орон сууцны төсөл"-ийн танилцуулгыг Төслийн удирдагч Л.Чинбат, Орон сууцны санхүүжилт, хөрөнгийн үнэ цэнэ, орон сууцны төслүүдэд тавигдах шаардлага сэдвийн хүрээнд Шинэ Яармаг Хаусинг Прожект төслийн дэд захирал Г.Болд нар танилцуулга хийн оролцогчдын сонирхсон зарим асуултанд хариулсан. 

Тус хэлэлцүүлгээр Монгол Улсын макро эдийн засгийн ерөнхий төлөв байдал, чиг хандлага, орон сууцны талаар төрөөс явуулж буй бодлого, цар тахлын үед салбарын цахимжилт болоод орон сууцны зах зээлийн дэлгэрэнгүй тоон мэдээллийг олон нийтэд хүргэлээ. 

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер