Орон сууцны зээлийн нөхцөл

Зээлийн нөхцөл

Зээлийн хэмжээ                                                                  120 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү 18.0% /жилийн/
Зээлийн хугацаа 36 сар хүртэл
Урьдчилгаа төлбөр 30% /Худалдан авч буй орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг хамгийн багадаа төлнө/
Барьцаа хөрөнгө  Худалдан авч буй орон сууц

 

Зээлдэгчид тавигдах шаардлага:

  • Гадаад улсад албан ёсоор оршин сууж буй 18 нас хүрсэн, эрх зүйн чадамжтай МУ-ын иргэн байх
  • Монгол улсад шүүхийн шийдвэр болон банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх
  • Сүүлийн 12 сараас доошгүй хугацааны нотлох боломж бүхий орлогтой байх /цалин, бизнесийн орлого/
  • Монгол улсад амьдардаг хамтран зээлдэгч байх
  • Өр орлогын харьцаа 50 хувиас хэтрэхгүй байх.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний бичиг баримтууд:
  • /АНУ-ын хувьд  (Social security card , U.S. birth or birth abroad certificate, Native American tribal document,Resident citizen ID card гэх мэт)
  • Гадаад паспорт /иргэний мэдээлэл, визаны төрөл гэх мэт/ 
  • Иргэний үнэмлэх
  • Гадаадад байгаа МУ-ын иргэн өөрийн биеэр гэрээ байгуулах боломжгүй тохиолдолд Оршин байгаа газрынхаа консулын газраар Итгэмжлэлийг баталгаажуулсан байна. 
  • Орлого нотлох баримтууд:
  • Дансны хуулга
  • Ажлын газрын тодорхойлолт /Ажиллаж буй хугацаа, цалин/
  • Гэрээ
  • Бизнесийн орлого /лиценз буюу хуулбар баримтууд /
  • Бусад шаардлагатай материалууд  

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер