“Хөүм Моргейж корпорэйшн” ХХК нь "Монголын Барилгын Үндэсний Ассоциаци"-ийн гишүүн байгууллагаар элсэн орлоо.

“Хөүм Моргейж Корпорейшн” ХХК –иас хэрэгжүүлж буй “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийг орон сууцжуулах төсөл”-ийн талаар “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци”-д танилцуулж, улмаар эгнээндээ 150 гаруй гишүүн аж ахуйн нэгж, байгууллагыг нэгтгэсэн барилга, хот байгуулалтын салбарын хамгийн том холбоо болох "Монголын Барилгын Үндэсний Ассоциаци”-ийн албан ёсны гишүүнээр элсэн орлоо.

Гишүүн байгууллагаар элсэн орсоноор барилгын салбарт орон сууцны төсөл амжилттай хэрэгжүүлж буй үндэсний шилдэг бүтээн байгуулагч гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдгээрийн шинэ тутам хэрэгжүүлж буй орон сууцыг “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол улсын иргэдийг орон сууцжуулах төсөл”-д хамруулан гадаад улсад ажиллаж амьдарч буй иргэддээ танилцуулах юм.

 

Улаанбаатар хот, 2020.10.30

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер