Байгууллагын танилцуулга


Хуудас: /

Бидний тухай:

Хөүм моргейж корпорэйшн” ХХК нь 2011 онд Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан. Хөрөнгийн зах зээлд брокер дилерийн үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох журмын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ 316/14 дугаартай “Хөрөнгө итгэмжлэн удирдах” тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  

Байгууллагын үндсэн чиглэл:

Барилгын салбарын орон сууцны нийлүүлэлт, гадаадад оршин суугаа иргэдийн орон сууц худалдан авах эрэлт хэрэгцээн дээр суурилсан орон сууцны зээлийн багц хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх.

Бидний зорилго:

  • Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны  зах зээлд  өрсөлдөөнийг бий болгох, үйл ажиллагааны зардлыг бууруулахад хувь нэмэр оруулах.
  • Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд санхүүгийн хүртээмжийг бий болгох, орон сууц худалдан авах боломжоор хангах.
  • Барилгын салбарын төслүүдийг гадаадад оршин сууж буй  Монгол улсын иргэдэд танилцуулан, борлуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах, борлуулалтын шинэ сувгийг бий болгох.
  • Хямд эх үүсвэр бүхий зээлийн санхүүжилтийн системийг бий болгох, гадаадад хөдөлмөр эрхэлж буй иргэд орон сууцны зээл авах, зээлээ эргэн төлөх нөхцлийг бий болгох.

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер