Үйл ажиллагааны танилцуулга

Хөүм моргейж корпорэйшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн тухай:

“Хөүм моргейж корпорэйшн ХХК” нь “Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийг орон сууцжуулах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Энэхүү төслийн зорилго нь гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдэд орон сууц худалдан авахад зориулан зээл олгох замаар орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах замаар орон сууцны санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгохол оршино.

Төсөд оролцогч Барилгын компани нь Гялс Зууч ХХК-аар дамжуулан гадаад улсад хууль ёсны дагуу амьдран суугаа иргэдэд орон сууцны мэдээллийг хүргэн, орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг хийж гэрээ байгуулах ба худалдан авалтын төлбөрийг “Гялс Кредит ББСБ”-аас олгох орон сууцны зээлээр санхүүжүүлнэ. Олгосон орон сууцны зээлийн эргэн төлөлтийг ББСБ-ын эзэмшлийн Sendly олон улсын мөнгөн гуйвуулгын аппликейшнээр дамжуулан цуглуулна. Олгосон зээлүүдийг багцлан уг зээлийн багцаас бий болох үр ашиг, эрсдэлийн хамт “Хөүм моргейж корпорэйшн”-д бүхэлд нь шилжүүлснээр зээл олгогч байгууллагын хөрөнгийн өгөөж нэмэгдэх, эрсдэлээр жигнэсэн өөрийн хөрөнгийн харьцаа үзүүлэлтүүд сайжрах ач холбогдолтой юм.  

Үнэт цаасжуулах үйл ажиллагаа: 

“Гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол Улсын иргэдийг орон сууцжуулах” төслийн хүрээнд “Гялс Кредит ББСБ”-ийн олгосон орон сууцны зээлийг багцлан худалдан авч, Тусгай зориулалтын компаниар дамжуулан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа юм. Үнэт цаасжуулалтын үр дүнд орон сууцны зээл олголтын хүртээмж нэмэгдэж, улмаар орон сууцны зах зээл болон барилгын салбарын өсөлтөд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулах юм. 

 

 

Хуваалцах

Валютын ханш Зээлийн тооцоолуур Мессенжер